ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХАРЪЯА ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА 

Байгууллагын түүх

1966 – “Хүүхдийн сувиллын ясли”

1967 – “Гурван ихрийн сувилал”

1991 – “Нялхсын клиник сувилал

2013 – “Хүүхдийн төв сувилал” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үндсэн чиглэл

Сувилал нь дутуу болон бага жинтэй нярай, өсөлт, бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн эмгэг дуталтай 3 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч, эмчлэх, сувилах, торниулах, сэргээн засах, чийрэгжүүлэх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийдэг.

Үйл ажиллагаа

Тус сувилал нь улсын хэмжээнд 0-3 насны:

  • 3 ихэр хүүхдийг
  • Хагас болон бүтэн өнчин хүүхдийг
  • Дутуу нярай, эмгэгтэй нярай хүүхдийг \шарлалт, тархины цусан хангамжийн дуталтай\
  • Сульдаа, тураал, цус багадалттай 3 хүртэлх насны хүүхдийг
  • Амьжиргааны түвшингээс доогуурх орлоготой орон гэргүй хүмүүсийн хоол тэжээлийн эмгэг дуталтай 3 хүртэлх насны хүүхдийг
  • 0-3 насны гэр бүлдээ хаягдсан олдмол хүүхдийг хүлээн авч сувилж эмчлэх, асарч торниулах, сэргээн засах, чийрэгжүүлэх тусламж үйчилгээг үзүүлдэг.

  Үйл ажиллагааны зарчим

– Хүүхдийн эрхийг дээдлэх

– Хүүхэд бүрт тэгш хандах

– Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг стандартын дагуу бүрдүүлсэн байх

– Хувь хүний эрх ашиг, нэр төрийг хүндэтгэн нууцлалыг сахих

– Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах

Иргэд, үйлчлүүлэгчдэд ил тод, шуурхай, чирэгдэлгүй нээлттэй  үйлчилж шаардлагатай мэдээллээр хангах

Хамрах хүрээ

Улаанбаатар хот, дүүргүүд, аймаг, хөдөө орон нутаг

Бүтэц

Тус сувилал нь мэргэжлийн удирдлага боловсон хүчнээр бүрэн хангагдсан нийт 118 ажилтан ажиллагсадтай. Үндсэн чиглэлийн дагуух нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг байнгын 24 цагаар үзүүлдэг, 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

 Түр сувилах тасагт

Энэ тасагт хүлээн авах хэсэг, бага жинтэй нярайг торниулах хэсэг, гүйцэд нярайг сувилах хэсгүүд үйл ажиллагаа явуулдаг.

 Хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэгт

Шинээр ирсэн хүүхдүүдийг хүлээн авах, эцэг эх асран хамгаалагчдад хүүхдийн асаргаа сувилгаа, хооллолтын талаар мэргэжлийн зөвөлгөөг өгнө. Мөн хүүхдүүдийг амин дэм, сувиллын хоолоор эмчлэх, урьдчилан сэргийлэх, сувилж чийрэгжүүлдэг.

Бага жинтэй нярайг торниулах хэсэгт

Дутуу болон бага жинтэй нярай, дутуу төрсөн, ихэр хүүхдүүдийг   аймаг, дүүрэг, бусад хотуудын амаржих газрууд, ЭХЭМҮТ-ийн эмгэг нярайн тасаг болон дутуу төрөлтийн тасгаас нярайн шилжүүлгийн маягтаар хүлээн авч сувилдаг.

Байнгын сувилах тасагт

0-3 насны суурь өвчтэй болон хөдөлгөөн, хэл, ярианы хоцрогдолтой хүүхдүүдийг асран сувилж, хоол эмчилгээ болон чийрэгжүүлэлтийг хийж танин мэдэхүй, оюун сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлэх сургалтуудыг хийдэг.

Сэргээх засах эмчилгээний тасагт

Сувиллын нийт хүүхдүүдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон чийрэгжүулэх сэргээн засах чиглэлээр   усан эмчилгээ, уламжлалт бариа эмчилгээ, иллэг, соронзон зүү, төөнүүр , бусад физик эмчилгээнүүдийг хийдэг

Солонго” ангид тархины саа өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилдаг.

  • Бидэнтэй харилцах

    Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байранд
    •   Утас: +976-360735

        И-мэйл: info@pnc.mn
  • Бидэнтэй нэгдэх

    Манай олон нийтийн сүлжээ.