Хүүхдийн төв сувилал нь дутуу болон бага жинтэй нярайг торниулах,3хүртлэх насны өсөлт бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийг эмчлэх, сувилах,тэнхрүүлэх,сувилах,сэргээн засах асуудлаар мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх,оношлогоо,эмчилгээний эмнэлзүйн удирдамж,аргачлал боловсруулах,мэргэжил,арга зүйн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага юм.

Тус сувилал нь хүүхдийн 90 ортой ажиллаж байгаагийн 75  ор нь сувиллын тасаг

15 ор нь  бага жинтэй нярайг торниулах тасаг

Тусламж үйлчилгээний үндсэн чиглэл нь:

  • Хоол засал эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ
  • Сувилгаа асаргаа
  • Торниулах
  • Хавсарсан (эмийн болон эмийн бус) үйлчилгээг батлагдсан стандарт удирдамжийн дагуу үзүүлж байна.

Сувилуулагч хүүхдүүд батлагдсан хоолны цэсийн дагуу өдөрт 7 удаа 2,2-3 цагийн зайтай хоол өгөгддөг. Сард дундчаар шинэ болон шинэчилсэн хоол 3-аас доошгүй нэр төрлөөр хийгдэн жор технологийн картыг баяжуулан ашиглаж байна

Хүлээн авах яаралтай тусламж,онош зүйн тасаг

Сувилалд шинээр ирсэн дутуу болон бага жинтэй нярайг торниулах,3хүртлэх насны өсөлт бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийг  хүлээн авах ба хурц өвчлөлтэй хүүхдийг эмчлэн, тохирох насны ангид шилжүүлнэ. Мөн эцэг эх, асран  хамгаалагчдад  3 хүртлэх насны хүүхдийн асаргаа сувилгаа, хооллолтын талаар мэргэжлийн зөвлөгөөг өгдөг.

Сувиллын тасаг

Сувиллын тасагт   3 хүртлэх насны өсөлт бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг асран сувилж, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Мөн хоол эмчилгээ амин дэм, урьдчилан сэргийлэх болон  чийрэгжүүлэлтийг хийдэг. Бага жинтэй нярайг торниулах тасагт  Улаанбаатар хот, бусад аймгуудын төрөх, ЭХЭМҮТ-ийн эмгэг нярайн тасгуудаас бага жинтэй дутуу төрсөн нярайг шилжүүлгээр хүлээн авч сувилан торниулдаг

Сэргээн засах эмчилгээний тасаг

Сувиллын нийт хүүхдүүдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, чийрэгжүүлэх, эмчлэх, зорилгоор бүх төрлийн иллэг, уламжлалт бариа засал, соронзон зүү, төөнүүр, усан эмчилгээ болон бусад физик эмчилгээнүүдийг хийдэг.

“Солонго” ангид тархины саа өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олон улсын стандартад нийцсэн хөдөлгөөн, ахуй засал эмчилгээ хийж байна.

  • Бидэнтэй харилцах

    Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байранд
    •   Утас: +976-360735

        И-мэйл: info@pnc.mn
  • Бидэнтэй нэгдэх

    Манай олон нийтийн сүлжээ.