ЁС ЗҮЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

                                                              2016.05.27

Хүүхдийн төв сувиллын Ёс зүйн салбар хорооноос ЭМСЯ-ын 189 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах, ажилчдын харилцаа хандлага, ёс зүйг дээшлүүлэн  таатай уур амьсгал бүрдүүлэх  зорилтын хүрээнд   ёс зүйн хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа.

  • Хэлэлцүүлгийг албадын дарга, эмч, мэргэжилтнүүд
  • Сувилагч, тусгай мэргэжилтнүүд
  • Асрагч, үйлчилгээний ажилчдын  дунд тус тус  гурван өдөр  зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Ёс зүйн салбар хорооны төрийн бус байгууллагын төлөөлөгч Т.Сүрэнхай ирж Ёс зүйн сэдвээр сургалт зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үед багаар ажиллаж тус сувилалд ёс зүйн талаар доголдож байгаа зөрчил дутагдал болон зөрчлыг арилгах арга, шийдэлийн талаар санал санаачилга гаргаж цаашид зохион байгуулах    ажлын талаар  хэлэлцлээ.

3 2 1

 

ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2015.06.07

Хүүхдийн төв сувиллын ёс зүйн салбар хорооноос “Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтаны ажлын байранд мөрдөх нийтлэг харилцааны хэм хэмжээ”   ЭМСС-ын 189 тоот тушаалаар нийт ажилчдад сургалт зохион байгуулав. Сургалтаар:

      ЁС ЗҮЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

      2016.05.27

 

      Хүүхдийн төв сувиллын Ёс зүйн салбар хорооноос ЭМСЯ-ын 189 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах, ажилчдын харилцаа хандлага, ёс зүйг дээшлүүлэн таатай уур амьсгал бүрдүүлэх зорилтын хүрээнд ёс зүйн хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа.

 

      • Хэлэлцүүлгийг албадын дарга, эмч, мэргэжилтнүүд

 

      • Сувилагч, тусгай мэргэжилтнүүд

 

      • Асрагч, үйлчилгээний ажилчдын дунд тус тус гурван өдөр зохион байгууллаа.

 

      Хэлэлцүүлэгт Ёс зүйн салбар хорооны төрийн бус байгууллагын төлөөлөгч Т.Сүрэнхай ирж Ёс зүйн сэдвээр сургалт зохион байгуулав.

 

    Хэлэлцүүлгийн үед багаар ажиллаж тус сувилалд ёс зүйн талаар доголдож байгаа зөрчил дутагдал болон зөрчлыг арилгах арга, шийдэлийн талаар санал санаачилга гаргаж цаашид зохион байгуулах ажлын талаар хэлэлцлээ.

  1. Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ажлын байранд мөрдөх нийтлэг журам
  2. Эмнэлгийн мэргэжилтний ажлын байранд баримтлах нийтлэг зарчим
  3. Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ажлын байранд мөрдөх нийтлэг хэм хэмжээ
  • Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ажлын байранд мөрдөх нийтлэг харилцааны хэм хэмжээ
  • Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ажлын байранд нийтлэг мөрдөх хувцаслалтын хэм хэмжээний талаар яригдлаа.
  1. Хувцаслалтын хэм хэмжээ
  2. Харилцааны хэм хэмжээ
  3. Биеэ авч явах соёл

Ажлын хамгаалах хувцас хэрэглэл зэрэг сэдвүүдээр   тасаг, нэгжүүд багаар ажиллан зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болон, хориглох зүйлээр үзүүлэх тоглолт хийв. Сургалтанд нийт 61 эмч, ажилчид хамрагдлаа.

12

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай ЭМС-ийн 2013.09.25-ний өдрийн 353 тоот тушаал

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-гшинэчлэн батлах туха
Эрүүл мэндийн тухай хуулийн 26.1, 26.2 дах заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

  1. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг нэгдүгээр, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн эрх, үүргийг хоёрдугаар мэс засал/мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудсийг гуравдугаар, амь нас/эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудсыг дөрөвдүгээр, өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрлийн хуудсыг тавдугаар, өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай зөвшөөрлийн хуудсыг зургаадугаар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай хуудсыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг улсын хэмжээнд суртачилах, мөрдүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Оюунчимэг)-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д үүрэг болгосугай.
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэндийн яамны жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар ба хэсгийн хороодын үйл ажиллагааны зардлыг байгууллагынхаа жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус даалгасугай.
  4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 135 тоот тушаалын 1, 4, 5 ,6 , 7 – р хавсралтуудыг хүчингүйд тооцсугай.

САЙД                          Н.УДВАЛ

Эрүүл мэндийн сайдын 2013 оны

… дугаар сарын … -ний өдрийн

… тоот тушаалын 1-р хавсралт

  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ ( цаашид “ёс зүйн хэм хэмжээ” гэх) нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль бусад холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон энэхүү ёс зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдоно.
1.2  Эрүүл мэндийн байгууллага нь ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэн, хэрэгжилтэнд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцожажиллана.
1.3  Ёс зүйн хэм хэмжээ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д заасан мэргэжилтнүүдэд хамаарна.
1.4 Шаардлагатай тохиолдолд энэхүү ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн төрөлжсөн мэргэжлийн онцлогийг тусгасан ёс зүйн нэмэлт хэм хэмжээг тухайн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн нийгэмлэг боловсруулж, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулан, мөрдүүлж болно.
1.5  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл  ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах, хариуцлага хүлээх, үйлчлэх зарчмыг баримтална.

Хоёр. Нэр томьёоны тайлбар

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнд хэрэглэгдсэн зарим нэр томьёог дараахь байдлаар ойлгоно:
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй гэж эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, дадал, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл болон харилцааны тухай цогц ойлголтыг;
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ гэж эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдвөл зохих ёс зүйн тогтсон журмыг;
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн горим гэж эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгч, нийгэмтэй болон өөр хоорондоо харилцахад баримтлах зарчмыг;
Эмнэлгийн мэргэжилтэн гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5 заалтын дагуу;
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.3 заалтаар тодорхойлсон ойлголтыг;
Эрүүл мэндийн байгууллага гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.4 заалтаар тодорхойлсон ойлголтыг;
Эмнэлгийн яаралтай тусламж гэж амь насанд аюултай аливаа эмгэгийг оношлох, эмчлэх сэхээн амьдруулах цогц үйл ажиллагааг;
Эмнэлгийн хязгаарлагдмал нөөц гэж эмнэлгийн тухайн тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы хангалтгүй байдлыг ойлгоно.
Биологийн идэвхит бүтээгдэхүүн гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүнийг;
Бэлэг гэж “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.9 дэх заалтаар тодорхойлсон ойлголтыг;
Бэлгийн дарамт гэж “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн 4.1.7 дахь заалтаар тодорхойлсон ойлголтыг;
Давуу байдал гэж “Авлигын эсрэг” хуулийн 3.1.4 дэх заалтаар тодорхойлсон ойлголтыг;
Давхар харилцаа гэж эмч-үйлчлүүлэгчийн харилцаанаас гадуур бусад харилцаа (тэднийг өөрийн эрхшээлд оруулах замаар хувийн харилцаанд орох, тухайлбал эмнэлгийн мэргэжилтэн өөрийн давуу байдлаа ашиглан үйлчлүүлэгчийг хувийн зорилгод ашиглах);
Үйлчлүүлэгч гэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахтай холбоотой харилцаанд оролцогч иргэнийг;
Үйлчлүүлэгчийн нууц гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн яриа, өвчний түүх, үзлэг, шинжилгээ, өвчний хэтийн байдалд үнэлгээ өгсөн тэмдэглэл зэргээс олж авсан “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 4.2.2 дах заалтад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зүйлийг;
Хандив гэж “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.8 дах заалтаар тодорхойлсон ойлголтыг;
Хөндлөнгийн саадгүй орчин гэж үйлчлүүлэгчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хөндлөнгийн хүн (бусад эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгч) саад болохооргүй өрөө тасалгаа эсвэл зориулалтын хаалтаар тусгаарлагдсан өрөө тасалгаанд тусламж үйлчилгээ үзүүлэхийг;
Үл ялгаварлан гадуурхах гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаас гадна төрх байдал, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, хүн амын тодорхой бүлэгт харъяалагдах байдлаар алагчлахгүй байхыг.

Гурав. Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ

3.1  Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтална.
3.2 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, байгууллага, хамт олны соёл, дотоод журмыг эрхэмлэн хүндэтгэж, үйл ажиллагаандаа хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтална.
3.3  Эмнэлгийн мэргэжилтэн нь мэдлэг, чадвараа байнга дээшлүүлэн, шаардлагатай үед бусад мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, тэдэнтэй мэдлэг, ур чадвараа харилцан солилцож, шинжлэх ухааны ололт, нээлтийг ажилдаа бүтээлчээр нэвтрүүлэхийг эрмэлзэж ажиллана.
3.4  Эмнэлгийн мэргэжилтэн нь био-анагаахын ёс зүйн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөнө.
3.5  Эмнэлгийн мэргэжилтэн нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргана.
3.6  Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан болсноор эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн үүрэг хариуцлага нь өөрчлөгдөхгүй бөгөөд эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны хувьд ёс зүйн дараах нэмэлт үүргийг хүлээнэ

  • 3.6.1  Хариуцсан нэгж, байгууллагын түвшинд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах нөхцлийг бүрдүүлнэ.
  • 3.6.2 Эмнэлгийн хязгаарлагдмал нөөцийг шударгаар хуваарилах нөхцлийг бүрдүүлэх тухай журам батлан мөрдүүлнэ.
  • 3.6.3 Энэ дүрмийн 7.1-д заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан эмчийн хүсэлтийг хүлээн авч, шалган, нэн даруй шийдвэрлэнэ.

Дөрөв. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим

4.1   Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчид хүнлэг энэрэнгүй хандаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн хүндэтгэж харилцана.
4.2      Эмнэлгийн мэргэжилтэн нь аливаа өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан, оношлогоо, эмчилгээний аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон байгууллагын бодит чадавхи, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.
4.3      Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар өөрт нь үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй, тавилан тодорхойгүй өвчтэй үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл зүйн бэлтгэлээс хамаарч мэдээллийг хэдийд, ямар байдлаар бүрэн өгөхийг шийднэ.
4.4      Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчээс дараахь тохиолдолд шийдвэрийг бичгээр авна:

  • 4.4.1         Тусламж үйлчилгээнээс үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) татгалзсан;
  • 4.4.2         Амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх;
  • 4.4.3         Мэс ажилбар, мэс засал хийх тохиолдол бүрт (гоо сайхны мэс ажилбар, мэс засал хамаарна);
  • 4.4.4         Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийх (хүлээн авагч ба донороос тус тусад нь зөвшөөрөл авна).

4.5   Хэрэв үйлчлүүлэгч насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол шийдвэрийг түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс бичгээр авна.
4.6   Эмнэлгийн мэргэжилтэн нь дараахь тохиолдолд үйлчлүүлэгч, түүний ар гэрийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргаж болно:

  • 4.6.1      Үйлчлүүлэгч сэтгэцийн хүнд эмгэгийн улмаас зөвшөөрөл өгөх чадваргүй үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ноцтой үр дагаварт хүргэх нь илэрхий;
  • 4.6.2      Өвчний талаарх мэдээлэл нь үйлчлүүлэгчид сэтгэл зүйн хүнд цохилт өгөх, түүнээс үүдсэн ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэй.

4.7      Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, сэтгэл санааны дэм үзүүлэх, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөлөх, аливаа нэмэлт, зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж ажиллана.
4.8      Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 6-р зүйлд зааснаас бусад тохиолдолд түүнийг амьд сэрүүн байх хугацаанд төдийгүй нас барсных нь дараа ч чандлан хадгална.
4.9      Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ.
4.10       Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд эхэнд ирсэн нь эхэлж үйлчлүүлэх буюу тэгш эрхийг хангасан хуваарилалтын зарчмыг баримтална.
4.11       Зайлшгүй шаардлагаар өөрийн хувийн өмчийн эсвэл үйл ажиллагааны ашгаас нь хувь хүртдэг эмнэлгийн байгууллагадаа үйлчлүүлэгчийг илгээх бол энэ тухай үйлчлүүлэгчид мэдээлэхийн зэрэгцээ ижил төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэн, байгууллагын талаар бүрэн мэдээлэл өгнө.
4.12       Үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээ цаашид үр дүнгүй нь илэрхий тохиолдолд түүний биеийн байдлыг хөнгөвчлөх зорилгоор өвдөлт, зовиур шаналгааг багасган, амар тайван байдлыг хангахад эмчилгээ, үйлчилгээг чиглүүлж болно.
4.13       Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудсан буюу үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд энэ талаар түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д үнэн бодитоор мэдээлэх үүргийг зөвхөн эмч хүлээнэ.
4.14       Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүчирхийллийн (бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны г.м) шинж тэмдэг байгаа эсэхийг байнга анхаарч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж, таслан зогсоох, давтагдахаас урьдчилан сэргийлж ажиллана.
4.15        Эмнэлгийн мэргэжилтэн нь ял эдэлж буй хүнд шүүхийн шийдвэрээс үл хамааран, тусламж, үйлчилгээг тэгш, чанартай үзүүлнэ.

Тав. Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим

5.1      Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ.
5.2      Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөдтэйгээ чөлөөт, шударгаар өрсөлдөнө.
5.3      Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар хамтран ажиллах ба ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчид хайхрамжгүй хандах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана.
5.4      Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа өөрийн санаачлагаар буюу үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн хүсэлтээр бусад эмчийн зөвлөгөө, тусламжийг авч болно.
5.5      Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргах үйл явцад эмч нарын хооронд санал зөрөөтэй байдал үүсвэл эцсийн шийдвэрийг эмчлэгч эмч гаргана. Эмч нарын зөвлөгөөн хийсэн тохиолдолд зөвлөгөөний шийдвэрийг дагана.
5.6      Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн талаарх өөрт байгаа бүх мэдээллийг дараах эмнэлгийн мэргэжилтнүүдэд саадгүй өгч болох ба үүний тулд үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс зөвшөөрөл авах шаардлагагүй:

  • 5.6.1      өөрийг нь шууд удирдан ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн;
  • 5.6.2      зөвлөх мэргэжилтэн;
  • 5.6.3      тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг шийдэхэд шууд оролцож буй эмнэлгийн мэргэжилтнүүд;
  • 5.6.4      хуулиар олгогдсон эрх бүхий бусад хүмүүс.

5.7   Яаралтай тусламж шаардагдсан үед үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) нэгэн зэрэг хэд хэдэн эмч дуудаж, ирсэн тохиолдолд хэн нэгнээр нь үйлчлүүлэх талаар онцлон хүсэлт гаргаагүй бол түрүүлж ирсэн эмч дараагийн мэргэжилтэнд шилжүүлэх хүртэл тусламж үзүүлнэ.
5.8  Сувилагч нь анагаах ухаан, сувилахуйн стандартаас гажсан үйлчилгээ, үйлдлийг эмчийн зааврын дагуу гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба хэрэв ийм үйлчилгээ, үйлдэл хийхийг шаардсан, зааварласан тохиолдолд шууд харъяалах дээд албан тушаалтанд мэдээлнэ.

Зургаа. Эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах горим

6.1 Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжууд, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, өрх бүл, иргэдтэй хамтран ажиллана.
6.2  Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын өмчийн хэлбэрээс үл хамааран өөрийн хувийн ашиг сонирхолоос нийгэм, олон нийтийн эрх ашгийг чухалчлан үзнэ.
6.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь олон улсын болон халамж, буяны байгууллагууд, сайн санаат иргэдээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулан өгсөн тусламжийг зориулалтаар нь ашиглана.
6.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэт, телефон утас бусад дам харилцааны хэлбэрээр дамжуулан нийтэд зөвлөгөө өгч буй тохиолдолд эмчилгээ оношлогооны аргыг шууд зааварчлахгүй. Харин тухайн өвчний талаарх ерөнхий мэдээлэл, тусламж үйлчилгээг авахад шаардлагатай лавлагаагаар хангаж болно.
6.5 Эмнэлгийн мэргэжилтэн өөрийн үйл ажиллагааг сурталчилж болно. Сурталчилгаа нь зөвхөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжил эзэмшсэн сургууль, зэрэг цол, ажлын дадлага туршлага, үйл ажиллагаа явуулдаг байршил, тусламж үйлчилгээ үзүүлэх хуваарьтай холбоотой үнэн зөв мэдээллийг агуулах ба мэргэжлийн нэр томьёо хэрэглэхгүйгээр энгийн, ойлгомжтой үг хэллэг хэрэглэнэ.
6.6  Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний болон оношлогоо, эмчилгээний бусад аргатай холбоотой ташаа, бүрэн бус, ойлгомжгүй, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам, удирдамжаас гажсан мэдээлэл бүхий сурталчилгааны талаар холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Долоо. Эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах

7.1      Үйлчлүүлэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүд, найз нөхдийн зүгээс эмнэлгийн мэргэжилтэнтэй ёс бусаар харилцах, бие махбодид нь халдах, заналхийлэх, айлган сүрдүүлснээс тусламж, үйлчилгээг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж мэргэжлийн алдаа гаргаж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн татгалзах болсон үндэслэлээ үйлчлүүлэгч, өөрийн байгууллагын удирдлагад бичгээр мэдэгдэх бөгөөд дараагийн эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээг бүрэн хариуцан авах хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ.
7.2      Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн шаардсан тусламж үйлчилгээг нотолгоо, үндэслэлгүй гэж үзвэл татгалзаж болно.

Найм. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнд хориглох зүйл

Эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

8.1   Эмнэлгийн мэргэжилтэн нь мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн эсрэг ашиглах;
8.2   Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр танигдахуйц байдлаар харуулах буюу бусад хэлбэрээр сурталчилгаанд оруулах;
8.3  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амбулаторийн карт, өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солих;
8.4  Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах;
8.5   Нэр төрөө хамгаалах, ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс тусламж үйлчилгээний тодорхой хувилбарыг үйлчлүүлэгчид тулгах;
8.6   Үйлчлүүлэгчид урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөт мэс заслын явцад эмчийг солих;
8.7   Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулах;
8.8   Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, үр дүн нь тодорхойгүй, стандартын бус, чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дэмжиж сурталчлах, түүнийг оношлогоо эмчилгээнд хэрэглэх, зарж борлуулах, түгээх;
8.9   Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний борлуулалтын ашиг, үйлчилгээний төлбөрөөс хувь хүртэх зорилгоор тухайн бүтээгдэхүүн ба үйлчилгээг үйлчлүүлэгчид санал болгож, сурталчлах;
8.10 Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу ашиглуулах;
8.11  Мэргэжил, албан тушаалын давуу талаа ашиглан өөрийн үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч), найз нөхөдтэй мэргэжлийн харилцаанаас гадуур харилцаа (давхар харилцаа)-нд орох;
8.12 Эмнэлгийн байгууллага, эмнэлгийн бусад мэргэжилтний нэр төр, мэргэжлийн ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой аливаа мэдээллийг санамсаргүй буюу санаатайгаар хөндлөнгийн хүмүүст болон тэдний дэргэд дэлгэн ярих, шүүмжлэн хэлэлцэх;
8.13  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаахын болон шинжлэх ухааны туршилтанд хамруулах;
8.14  Хэвтэн эмчлүүлэгчдэд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой зааварчилгаа өгөх;
8.15  Үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, албан бус төлбөр авах;
8.16  Шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэх;
8.17  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн, эсвэл эмнэлэгт нас барсан тохиолдолд өөрийнх нь болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний эд эрхтнийг авах, зарах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах үйл ажиллагаа хийх, оролцох, энэ талаар зааварчилгаа өгөх;
8.18  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж нөлөө үзүүлэх;
8.19  Эмнэлгийн мэргэжилтэн нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрүүдэн шүүх, тарчлаан зовоох, харгис хэрцгий харилцах, нэр төрийг нь доромжлох, басамжлах аливаа хэлбэрийг нуун дарагдуулах ба өөрөө оролцох;
8.20 Эмнэлгийн мэргэжилтэн нь өөрийн давуу байдлаа ашиглан хандив, бэлэг авах, үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орох, үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг бэлгийн дарамтанд оруулах;
8.21 Удирдах ажилтан албан тушаалын бүрэн эрхээ ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг татан оролцуулах;
8.22 Удирдах ажилтан нь эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад хөндлөнгөөс оролцох, зааварчлах, тулган шаардах.

Ес. Ёс зүйн хэм хэмжээг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага

9.1   Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтнүүдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны
… дугаар сарын … -ний өдрийн …  тоот тушаалын 2-р хавсралт

                                                               Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь дараах эрхтэй:

1.   Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаас гадна төрх байдал, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, хүн амын тодорхой бүлэгт харъяалагдах байдлаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах;
2.   Өөрийн эрүүл мэндийн байдал болон эмчилгээ, үйлчилгээний үр дүн, өвчний явц, цаашид хийх эмчилгээ, гарч болох үр дагаврын талаар мэдээлэл авч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцан санал солилцох, тайлбар авах;
3.   Өөрийн эрүүл мэндийн талаарх нууцаа хамгаалуулах;
4.   Эмчээ сонгох, тусламж үйлчилгээний явцад эмчлэгч эмчээ солих санал тавих;
5.   Эмчийн зөвлөсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эсэхийг өөрөө шийдэх, нийгэмд аюултай халдварт өвчтэй, сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадваргүй болсноос бусад тохиолдолд эмчийн санал болгосон аливаа оношлогоо, эмчилгээг хийлгэхээс татгалзах;
6.   Хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх, өргөдөл, гомдол гаргах;
7.   Төрөлжсөн мэргэжлийн болон ижил мэргэжлийн бусад эмчид үзүүлэх талаар эмчлэгч эмчид хүсэлт тавих;
8.   Анагаахын болон шинжлэх ухааны судалгаа болон туршилтад оролцохоос татгалзах.

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь дараах үүрэгтэй:

9.      Өөрийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх;
10.   Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд, бусад үйлчлүүлэгчийг хүндэтгэн харилцаж, тухайн эмнэлгийн байгууллагын дотоод журам, дүрмийг дагаж мөрдөх;
11.   Өөрийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн мэргэжилтэнд шаардлагатай мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх;
12.   Эмчилгээний заавар, дэглэмийг чанд сахих ба ийнхүү сахиж биелүүлэхэд бэрхшээл учирвал холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлж, учрыг тайлбарлах;
13.   Эмчилгээний заавар, дэглэмийг баримтлахаас татгалзсан бол гарч болох сөрөг үр дагавар, хүндрэлийн хариуцлагыг өөрөө хүлээх тухайгаа бичгээр баталгаажуулах;
14.   Хууль, дүрмээр зөвшөөрөгдсөн төлбөртэй тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөрийг төлөх.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны
… дугаар сарын … -ний өдрийн …. тоот тушаалын 3-р хавсралт.

МЭС ЗАСАЛ/мэс ажилбар ХИЙЛГЭХТУХАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУУДАС

(Өвчтөний түүх/иргэний эрүүл мэндийн дэвтэрт хавсаргана)

А/ МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС
Санал болгож буй мэс засал/мэс ажилбарын нэр:
……………………………………………………………..……….…………………………………..………………………………………………………………………………………………………….
Санал болгож буй мэс засал/мэс ажилбар(аль нь болохыг сонгож доогуур нь зурах)-ын үр дүн (эмнэл зүйн туршлагындүн, нотолгоонд тулгуурлан бүрэн эдгэрэлт, сайжралт, эндэгдэл, хүндрэлийнмагадлалыг хувиар илэрхийлэн ойлгомжтойгоор тайлбарлана):
……………………………………………………………..……….……………………………………………………………………………………………………………………………………………
Гарч болох эрсдлүүд(эрсдлүүдийг нэг бүрчлэн дурьдана):
……………………………………………………………..……….……………………………………………………………………………………………………………………………………………
Гарч болох хүндрэлүүд(хүндрэлүүдийг нэг бүрчлэн дурьдана):
……………………………………………………………..……….……………………………………
…………………………………………………………………………………………………………
Тухайн мэс засал/мэс ажилбарын үед хийгдэж болох нэмэлт ажилбарууд (ажилбаруудыг нэг бүрчлэн дурьдана):
……………………………………………………………..……….……………………………………
…………………………………………………………………………………………………………
Тухайн мэс засал/мэс ажилбар(аль нь болохыг сонгож доогуур нь зурах)-ыг орлуулж болох эмчилгээний бусад аргууд (бусад аргуудыг дурьдана):
……………………………………………………………..……….……………………………….……………………………………………………………………………………………………………..
Санал болгож буй мэс засал/мэс ажилбарын давуу тал:
……………………………………………………………..……….………………………
……………………………………………………………………………………………
Санал болгож буй мэс засал/мэс ажилбарын үед хийгдэх мэдээгүйжүүлэлт:
Ерөнхий, нугасны мэдээ алдуулалт, хэсгийн мэдээ алдуулалт, тайвшруулах (аль нь болохыг сонгож доогуур нь зурах)
Үйлчлүүлэгчээс тавьсан асуулт:
……………………………………………………………..……….…………………………………..
………………………………………………………………………………………………………Дээрхи асуултын хариулт (товч):
……………………………………………………………..……….………………………………….
………………………………………………………………………………………………………
Эмчтэй холбоо барих утас: …….……………………………………………………………..

Би үйлчлүүлэгчдээ дээрхи мэдээллүүдийг дэлгэрэнгүй, энгийн ойлгомжтойхэллэгээр тайлбарлаж өгсөн болно.
Эмчийн гарын үсэг _______________ / …………………………………………/
нэр

Б/ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ:
–       Эмчийн санал болгож буй мэс засал/мэс ажилбар(аль нь болохыг сонгож доогуур нь зурах)-ыг дээрхи мэдээ алдуулалтаар хийлгэхийг БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА. Түүнчлэн гэмтсэн эд, эрхтний хэсэг болон эд эрхтнийг журмын дагуу устгахыг уг эмнэлэгт зөвшөөрч байна.
–       Мэс засал/мэс ажилбар(аль нь болохыг сонгож доогуур нь зурах)-ын үр дүн, гарч болох хүндрэл, эрсдэл, нэмэлт ажилбарууд, орлуулж болох эмчилгээний талаар БИ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ АВСАН БОЛНО.

Үйлчлүүлэгчийн гарын үсэг __________________ /……………………………../

нэр

Үйлчлүүлэгч гарын үсэг зурах эрх зүйн чадамжгүй бол:
Асран хамгаалагч/харгалзан дэмжигчийн гарын үсэг____________ /……………………../
нэр

Үйлчлүүлэгчтэй ямар холбоотой эсэх: ______________________
Үйлчлүүлэгч эрх зүйн чадамжгүй байгаа шалтгаан:
[  ] Насанд хүрээгүй
[  ] Ухаангүй
[  ] Сэтгэцийн эмгэгтэй
[  ] Бусад (тайлбарлана уу)………………………………………………………………………………..
Хэрэв өвчтөн жирэмсэн тохиолдолд;

Миний эхнэрийн хийлгэхээр зөвшөөрсөн мэс ажилбар/мэс заслын хагалгаа(аль нь болохыг сонгож доогуур нь зурах)-г би зөвшөөрч байна.
Нөхрийн гарын үсэг____________________ / ………………………………………/
нэр
Хэрэв нөхөр (асран хамгаалагч/харгалзан дэмжигч) нь зөвшөөргүй бол тайлбарлана уу:
……………………………………………………………………………………………….
……………………………………………………………………………………………
……………………………………………………………………………………………
Энэхүү зөвшөөрлийн хуудсыг 2 хувь үйлдсэн болно.

огноо: ____ он ____сар____

Эрүүл мэндийн сайын 2013 оны
…. дугаар сарын ….-ний өдрийн
…. тоот тушаалын 4-р хавсралт

                                                                     АМЬ НАС/ЭРҮҮЛ МЭНДЭД ЭРСДЭЛТЭЙ
                                                     ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУУДАС

(Өвчтөний түүх/иргэний эрүүл мэндийн дэвтэрт хавсаргана)

А/ МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС
Санал болгож буй оношлогооны ажилбар/эмчилгээ:
……………………………………………………………..……….…………………………………………………………………………………………………………………………………………….
Санал болгож буй оношлогооны ажилбар/эмчилгээ (аль нь болохыг сонгож доогуур нь зурах)-ний үр дүн (эмнэл зүйн туршлагын дүн, нотолгоонд тулгуурлан бүрэн эдгэрэлт, сайжралт, эндэгдэл, хүндрэлийн магадлалыг хувиар илэрхийлэн ойлгомжтойгоор тайлбарлана):
……………………………………………………………..……….……………………………………………………………………………………………………………………………………………
Гарч болох эрсдлүүдийг нэг бүрчлэн дурьдана:
……………………………………………………………..……….…………………………………………………………………………………………………………………………………………….
Гарч болох хүндрэлүүдийг нэг бүрчлэн дурьдана:
……………………………………………………………..……….……………………………………………………………………………………………………………………………………………
Тухайн оношлогооны ажилбар/эмчилгээний үед хийгдэж болох нэмэлт ажилбаруудыг нэг бүрчлэн дурьдана:
……………………………………………………………..……….……………………………………………………………………………………………………………………………………………
Тухайн оношлогооны ажилбар/эмчилгээ(аль нь болохыг сонгож доогуур нь зурах)-г орлуулж болох эмчилгээний бусад аргуудыг дурьдана:
…………………………………………………………..……….……………………..……………………………………………………………………………………………………………………
Санал болгож буй оношлогооны ажилбар/эмчилгээний давуу тал:
……………………………………………………………..……….…………………………………………………………………………………………………………………………………………….
Санал болгож буй оношлогооны ажилбар/эмчилгээний үед хийгдэж болохмэдээгүйжүүлэлт:
[  ] Ерөнхий
[  ] Нугасны мэдээ алдуулалт
[  ] Хэсгийн мэдээ алдуулалт
[  ] Тайвшруулах
Үйлчлүүлэгчээс тавьсан асуулт:
……………………………………………………………..……….……………………………………………………………………………………………………………………………………………
Дээрхи асуултын хариулт (товч):
……………………………………………………………..……….……………………………………………………………………………………………………………………………………………
Эмчтэй холбоо барих утас: …….…………………………………………………
Би үйлчлүүлэгчдээ дээрхи мэдээллүүдийг дэлгэрэнгүй, энгийн ойлгомжтой хэллэгээр тайлбарлаж өгсөн болно.

Эмчийн гарын үсэг __________________ /………………………………….. /
нэр
Б/ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ:

[ ] Надад шаардлагатай оношлогооны ажиллбар/эмчилгээ (аль нь болохыг сонгож доогуур нь зурах)-ний талаар эмчийн өгсөн мэдээллүүдийг БИ ОЙЛГОСОН.Иймд
……………………………………………………………………………………………….………………………………………………………

хийлгэхийг зөвшөөрч байна.

  • Бидэнтэй харилцах

    Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байранд
    •   Утас: +976-360735

        И-мэйл: info@pnc.mn
  • Бидэнтэй нэгдэх

    Манай олон нийтийн сүлжээ.