АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2016.05.10

“Хэрэглэгчдэд ээлтэй –Сувилахуйн тусламж үйлчилгээ”  уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж буй Олон улсын сувилагчийн баярыг угтаж нийт сувилагч нарын дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгууллаа. Ажил мэргэжлийн уралдаанд Нярайн тасгийн сувилагч нарын баг мэдлэг, чадвараар бусдыгаа манлайлж тэргүүн байранд шалгарлаа.

1 2

СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016.05.02

Сувилахуйн тусламж, үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хүүхдийн төв сувиллаас үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан “Сувилагчийн нэг өдөр аян”-ыг   зорилтот бүлэг, ард иргэд, сургууль цэцэрлэг байгууллагын хүрээнд  зохион байгууллаа.

1 4 2

Аяны хүрээнд хөтөлбөрийн дагуу сувилагчдын багийг томилон  Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг 3 цэцэрлэг, 3 сургууль, 2 байгууллага,  дээр зохион байгуулж 362 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж 7 төрлийн 960 ш тараах материал,  зөвлөмж тарааж 102 хүүхдийг хүүхдийг витаминжуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.

3

56

 

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2014-01-23

Эргэлтээр ирсэн ар гэрийнхийн уулзалтыг ая тухтай зохион байгуулах хүүхдэд хийгдэж буй эмчилгээ, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, сургалт, зөвлөгөө өгөх тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийгмийн ажилтантай хамтран 2014.01.23 ны өдөр үйлчлүүлэгч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үед мэдээллийн самбарт:

Хүүхдүүдийн биеийн жин, хийгдэж буй эмчилгээ сувилгааны талаар, хүүхдийн хоолны меню, шинээр орж буй хоолны танилцуулга зэрэг   тавигдаж эцэг, эхчүүдэд томуу томуу төст өвчинөөс сэргийлэх болон гар угаалтаар сургалт зохион байгууллаа.

Эргэлтээр ирсэн 5 эцэг эх тус сувилалд сувилуулснаар 100% сэтгэл ханамжтай байгаагаа сэтгэл ханамжийн хуудсаар илэрхийлэн 2 санал ирүүлснийг холбогдох анги, тасгийн эмч сувилагч нарт уламжиллаа

Уулзалтын үеэр эцэг эхчүүдийг халуун чацарганы ундаагаар үйлчилж, санал бодол солилцлоо.

 

su 6su 7

“ЭМЧИЛГЭЭ ОНОШИЛГООНЫ ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД” СЭДВЭЭР СУВИЛАГЧ

НАРЫН ДУНД МЭТГЭЛЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2014-04-15

MNS4621:2008 стандартын талаархи мэдлэгийг дээшлүүлж, хэрэгжилтийг сайжруулах зорилтын хүрээнд мэтгэлцээнийг зохион байгууллаа.

Мэтгэлцээнийг “Онол”, “Дадлага”, “Шүүмж” гэсэн гурван хэсэгт хувааж тариа тарилга, шинжилгээ авах стандартаар зохион байгууллав.

Мэтгэлцээнийг улирал бүр тодорхой сэдвийн дор зохион байгуулж байхаар боллоо.

su 1su 2su 3su 5

  • Бидэнтэй харилцах

    Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байранд
    •   Утас: +976-360735

        И-мэйл: info@pnc.mn
  • Бидэнтэй нэгдэх

    Манай олон нийтийн сүлжээ.