Тусламж үйлчилгээний чанарын албанаас:

122015 оны 05 дугаар сарын 27 –нд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд сувилалд шинээр орсон ажилтнууд болон албадын дарга, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нар нийт 20 ажилтанг хамруулсан. Сургалтаар ЭМТҮ-ний чанарын тухай ойлголт, хөгжлийн түүх, чанарын арга хэрэгсэл, Чанар аюулгүй байдлын тухай ойлголт, үзэл баримтлал, чанар сайжруулах арга хэрэгсэл, ЭМБ-ын эрсдэлийн удирдлага, үнэлгээ хийх , эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр сургалт явуулж, аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээг хэрхэн хийх, ашиглах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавих талаархи дадлагын ажилд сургалтын шинэ арга барилыг ашиглан оролцооны аргыг нэмэгдүүлэх хэлбэрээр зохион байгуулсан нь тус сургалтад оролцогчид идэвхи санаачлагатай оролцож, сургалтын ач холбогдол, үр дүнг нэмэгдүүлж, мэдлэг, чадвараа дээшлүүллээ.

  • Бидэнтэй харилцах

    Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байранд
    •   Утас: +976-360735

        И-мэйл: info@pnc.mn
  • Бидэнтэй нэгдэх

    Манай олон нийтийн сүлжээ.