БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13:40 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 2012 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.
БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.
1. Гараа тогтмол савандаж угаах
2. Амны хаалт заавал зүүх
3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх
Монгол Улсын Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих