2020.01.25-ны өдрийн 1400 цагийн байдлаар
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр дэлхий дахинд шинэ Коронавирусийн халдвараар 848  хүн өвчилж, 25 хүн нас барж, 177 хүний биеийн байдал хүнд байна. БНХАУ-аас өөр бусад оронд бүртгэгдсэн 18 тохиолдол нь бүгд Үхань хотод аялсан өгүүлэмжтэй байна. 16 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан.
БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээгээр 1296 хүн өвчилж, 41 хүн нас барсан, АНУ-д 2 дахь тохиолдол, Франц улсад 3 тохиолдол, Вьетнам улсад 2 тохиолдол бүртгэгдсэн байна.


Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж  чадна. 
1.  Гараа тогтмол савандаж угаах 
2.  Амны хаалт заавал зүүх 
3.  Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх 

Монгол улсын Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих