Ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах дараах арга хэмжээг хэрэгжүүлэн мөнгөн урамшууллыг батлагдсан төсөвт багтаан олгосон. Үүнд:

1. МУ-ын Засгийн газрын “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2019 оны 24, “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 2019 оны 25 дугаар тогтоолуудыг үндэслэн  ХТС-ын захирлын 2019 оны Б/08 дугаар тушаалаар нийт ажилчдын  цалинг шинэчилсэн сүлжээгээр  2019 оны 1 сарын 1-ны өдрөөс олгож эхэлсэн.

2. Нийт ажилчдад сар бүр үндсэн цалин дээр хоол унааны нэмэгдлийг  ЭМС-ын 2018 оны 12 сарын 28 өдрийн А/548 тоот тушаалын дагуу 5000 төгрөгөөр тооцож олгож байна.

3. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан ’’Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам’’-ыг үндэслэн 1-4 дүгээр улиралд давхардсан тоогоор  432 ажилтанд цалингийн 6-40% нэмэгдэл олгосон.

4. Засгийн газрын 2019 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын нэмэгдэл хөлс тооцож олгох хуудсаар 2019 оны 1 сарын 1-ээс илүү цагийг тооцож олгож байна. Жилийн эцсийн байдлаар нийт 138.367.850 төгрөг олгосон байна. Мөн 3 дугаар хавсралтыг үндэслэн “Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам”-ын дагуу 2 хүнд үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл олгож байна. Мөн тус тушаалын 7 дугаар хавсралтыг үндэслэн  “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам” –ын 2-т заасны дагуу хүүхэд, нярайн эмч, сувилагчид сар бүр үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл олгож байна. Жилийн эцсийн байдлаар Давхардсан тоогоор 556 хүнд 35.893.528 төгрөг олгосон. Мөн энэ журмын хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж буй 43 ажилтанд хор саармагжуулах сүү, нэмэгдэлийг үндсэн цалингийн 10% -иар тооцон сар бүр олгож байна. Нийт 8.274.579 төгрөг зарцуулсан.

5. ”Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-ыг үндэслэн мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг дагуу “Тэргүүлэх” болон “Ахлах” зэрэгтэй 22 ажилтанд үндсэн цалингийн 10-15% хувийн нэмэгдлийг олгосон. Давхардсан тоогоор 246 хүнд 20.852.500  төгрөг олгосон байна.

6. Ажилтны ар гэрт гачигдал гарсан тохиолдолд  буцалтгүй тусламж  болгон 6 хүнд нийт 900.000 төгрөг олгосон.

7. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 6 ажилтанд “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 29.2 дахь заалтад тусгагдсаны дагуу буцалтгүй 84.844.530 төгрөгийн тусламж олгосон.

8. Засгийн газрын 5 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 51 дүрээг заалт тус тус үндэслэн оны шилдэн тасаг, эмч. Сувилагч, ажилтан, менежер нийт 11 хүнийг үндсэн цалингийн 50%-100% , шилдэг тасагт 500.000 төгрөг нийт 5.817.382  төгрөгөөр шагнасан.

9. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 үндэслэн Шинэ санаа шинэлэг бүтээлийг дэмжих зорилгоор 4 хүнийг шалгаруулж дэд байр 200.000 төгрөг, тэргүүн байр 400.000 нийт 1.200.000 төгрөгөөр шагнасан.

10. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн16.5.1, 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 51.1 , Үйлдвэрчний хороотой хийсэн хамтын гэрээний 3.5,  заалтыг тус тус үндэслэн 2019 оны ажилчдын үр дүн гүйцэтгэл, үр бүтээлтэй идэвхи санаачлагатай ажилласан, насны ой нь тохиож буйг  харгалзан 1 сарын үндсэн цалин болон 1 сая хүртлэх төгрөгөөр 106 хүнд нийт 78.401.720 төгрөг олгосон байна. 

ШАГНАЛ  

Төрийн дээд шагнал:

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон 2

“Алтан гадас одон”-1

Засгийн газрын шагнал:

Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” 7

Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг’’-ээр- 5.            

Бусад:

   МСН-ийн шагналаар 3 сувилагч

  “Шилдэг төгсөгч” шагналаар 1 сувилагч

“Сувилагчаа чадваржуулъя” ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцсон “Тэргүүний сувилахуйн баг”-аар шалгарсан 10 сувилагчид цалингийн 10 хувиар шагнасан.

Сэтгэгдэл бичих