“АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” уриан дор өнөөдөр Эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн ажилчид цагаан халадтай байгууллагынхаа гаднах талбай болон ойролцоох автозамын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж, дуу хоолойгоо нэгтгэн жагслаа.

Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Ослоос жилд 700 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  мэдээлсэн байна.

 Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны мэдээллээр улсын хэмжээнд 2018 онд 19 нас хүртэлх хүүхдийн 52,258 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт осол гэмтлийн 36.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 27.8 хувь зам тээврийн ослын шалтгаантай байна. Осол гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14.3 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна.
Иймд осол гэмтэлд өртсөн хүүхдүүдийг эмчилж эдгэрүүлж байгаа эмч нарынхаа санал санаачлагаар эмч нар ард иргэддээ хариуцлагыг ухамсарлуулах зорилгоор “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

56907848_2178168962273653_4349981815562305536_n57111047_322386371753837_4539370717761765376_n

Сэтгэгдэл бичих


  • Бидэнтэй харилцах

    Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байранд
    •   Утас: +976-360735

        И-мэйл: info@pnc.mn
  • Бидэнтэй нэгдэх

    Манай олон нийтийн сүлжээ.