АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулиас Эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж буй сувилагч нарын хэрэгцээнд суурилсан 2 багц цагийн “Багш шавийн эрдмийн уулзалт, сургалт”-ыг Хүүхдийн төв сувиллын сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд 2019 оны 02 сарын 21-нд зохион байгууллаа. Сургалтаар:

  • Хүүхэд нярайн сувилахуй
  • 5C+1C хэрэгжүүлэх нь
  • Амьсгалын эмгэгтэй хүүхдэд эрүүл мэндийн үнэлгээ хийх нь
  • Түгээмэл үйлдлийн стандарт /Захын судсанд уян зүү тавих, шээлгүүр тавих/ зэрэг сэдвээр хийгдлээ. Aхмад багш М. Эрдэв сувилагч мэргэжлийг яагаад сонгосон, ажиллаж байсан туршлагаасаа хуваалцсан явдал нь уулзалтанд оролцогчдын талархлыг хүлээв.

Уулзалт, сургалтанд Хүүхдийн төв сувиллын удирдлага, сувилагч, тусгай мэргэжилтнүүд, Сувилахуйн сургуулийн төлөөлөгчид оролцов. Хүүхдийн төв сувиллын сувилагч, тусгай мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн бүтээл, судалгааны ажлын үзэсгэлэн гаргаж багш нартаа танилцууллаа.

52450128_306714366704898_299610128225665024_n 52508152_400282013870539_7480489267509067776_n 52516531_537161166771837_686288662404530176_n 52541549_442283449645626_8164823543700258816_n 52594438_1127818910730595_4707149333097611264_n 52598634_576550522822992_4541506119666761728_n 52602333_429962207762419_684160622073479168_n 52647509_412534775957491_2802919314049466368_n 52702677_780841645616549_5149575945778102272_o 52715514_424171431457370_371880731166638080_n 52753301_1196761160486760_5537976001633452032_n 52828071_650008398751557_7186647147217944576_n 52964871_568844856963091_8583172878957019136_n 53195397_287884465213612_7676288039030620160_n

Сэтгэгдэл бичих


  • Бидэнтэй харилцах

    Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байранд
    •   Утас: +976-360735

        И-мэйл: info@pnc.mn
  • Бидэнтэй нэгдэх

    Манай олон нийтийн сүлжээ.