2018 оны 4 улиралд ажилчдад олгосон шагнал урамшил

  • МУ-ын Засгийн газрын 263,264 дүгээр тогтоол ХТС-ын захирлын 2018 оны Б/101 дугаар тушаалаар нийт ажилчдын үндсэн цалинг 8 хувиар нэмэгдүүлэн 2018 оны 9 сарын 1-ны өдрөөс олгож эхэлсэн.
  • “Эмч эмнэлгийн зарим ажилтанд хоол унааны хөнгөлөлт үзүүлэх тухай” ХТС-ын захирлын 2018 оны Б/50 дугаар тушаалаар ээлжийн ажилтай эмч, сувилагч, асрагч нийт 58 хүнд хоол унааны мөнгийг 50000 төгрөг болгон 2018 оны 06 сараас олгосон.
  •  ЭРҮҮЛ МЭНДИЙН  АЖИЛТНЫ НИЙГМИЙН  ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР”-ын аяны хүрээнд төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажилласан .Төлөвлөгөөний биелэлт 95%
  • МУ-ын Засгийн газрын 150 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд:

1). Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” журмын 1.4-д заасны дагуу хүүхэд, нярайн эмч, сувилагчид сар бүр үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл олгож байна. Давхардсан тоогоор  460 хүнд 28.302,382 төгрөг олгосон.

2). Захирлын 2017 оны А/10 дугаар тушаалаар баталсан ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийн дагуу сар бүр дүгнэж ажилчдын ажлын үр дүн гүйцэтгэлээр  улирал тутам үр дүнгийн урамшуулал олгосон. Үүнд:

1-р улиралд: ХТС-ын захирлын Б/11 дугаар тушаалаар нийт 105 ажилтанд

2-р улиралд: ХТС-ын захирлын Б/69 дугаар тушаалаар нийт 104 ажилтанд

3-р улиралд: ХТС-ын захирлын Б/127 дугаар тушаалаар нийт 102 ажилтанд

4-р улиралд: ХТС-ын захирлын Б/128 дугаар тушаалаар нийт 106 ажилтанд

Нийт 71.931.543 төгрөгийг ажилчдын  урамшуулалд олгосон байна.

3). Монгол улсын Засгийн газрын 2010 оны 108 тоот тогтоол, байгууллагын хамтын гэрээнд тусгагдсанаар мэргэжлийн “Тэргүүлэх” болон “Ахлах” зэрэгтэй 22 ажилтанд үндсэн цалингийн 10-15% хувийн нэмэгдлийг олгосон. Давхардсан тоогоор 267  хүнд 19.173.672  төгрөг олгосон байна.

4). Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй 43 ажилтанд хор саармагжуулах сүү, нэмэгдэлийг үндсэн цалингийн 10% -иар  тооцон  сар бүр олгож байна. Нийт 8.921.125 төгрөг зарцуулсан.

5). Эрүүл мэндийн салбарт тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудыг хамт олны саналд тулгуурлан шагналд тодорхойлж   шагнаж урамшуулсан. Үүнд:

  • Төрийн дээд одон медаль “Алтан гадас одон”- 2 /үйлчилгээний ажилтан, ахмад эмч/
  • Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр –4
  • Эрүүл мэнд яамны “Жуух бичиг”-ээр – 6 ажилтан шагнагдсан байна.

6). “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор зохион байгуулагдсан ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцож “Тэргүүний баг”-аар шалгарсан 5 сувилагчид тус бүр нэг сарын цалингийн 10 хувиар шагнаж урамшуулсан.

7). Ажилтны ар гэрт гачигдал гарсан тохиолдолд  буцалтгүй тусламж  болгон 15  хүнд нийт 2.400.000 төгрөг олгосон.

8). Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 5  ажилтанд “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 29,2 дахь заалтад тусгагдсаны дагуу буцалтгүй тусламж олгосон.

9). Эмч, сувилагч эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд  “Шинэ санаа-Шинэлэг бүтээл 2018” онол практикийн бага хурал зохион байгуулж 11 илтгэл хэлэлцүүлэн сувилагч тусгай мэргэжилтний 8 төрлийн шинэ бүтээлийг танилцуулан “Бүтээлийн  сан”-д бүртэгсэн. Шилдэг илтгэл, шинэ бүтээлийн шагналд 1.500.0 төгрөгийг олгосон.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН  АЖИЛТНЫ НИЙГМИЙН  ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР”-ын хүрээнд хийсэн ажлаас:

  • Ажилчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах чиглэлээр нийт 113 ажилчдын дунд амьдарч буй орон байрны одоогийн байдал, хэрэгцээний судалгааг хийж судалгааны дүн болон хөнгөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах хүсэлтийг  холбогдох байгууллагуудад уламжилсан байна.
  • ЭМСайдын 92 дугаар тушаалд заагдсан эрүүл мэндийн ажилтны эмнэлгийн нөхцөлд зохистой хувцаслах хэм хэмжээнд тохирсон ажлын өмд, цамц, чийг татахгүй гутал, дулаан хувцасаар 100% хангасан байгаа.

 

 

 

Захиргаа хүний нөөцийн алба

 

Сэтгэгдэл бичих