ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛД

СУВИЛУУЛАГЧИЙГ ХҮЛЭЭН АВАХ,

ШИЛЖҮҮЛЭХ, ГАРГАХ  ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь тус сувилалд сувилуулагч хүүхдийг хүлээн авах, гаргах, шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Эмчилгээ, сувилгааны үндсэн чиглэл

2.1. Сувилал нь дараах чиглэлээр сувилуулагчдыг хүлээн авч хэвтүүлэн эмчлэх,  өдрийн  эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлнэ.

  1. Хэвтүүлэн эмчлэх хэсэгт:
    • Дутуу болон бага жинтэй төрсөн нярайг торниулах, асаргаа, сувилгаа хийх
    • Эрүүл гүйцэд нярайг сувилах, эхийг амраах, эхэд туслах, нярайг асрах

          талаар эхэд зөвлөгөө өгөх, цогц сургалт явуулах

  • Хоол, тэжээлийн эмгэгтэй, сульдаа, цус багадалт зэрэг суурь өвчтэй

3 хүртэлх насны хүүхдийг эмчлэх, сувилах, торниулах, сэргээн засах, чийрэгжүүлэх

  1. Амбулаторын хэсэг:
  • Өсөлт бойжилт, хөдөлгөөн, хэл ярианы хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдэд үзлэг хийж, сувилах, сэргээн засах, уламжлалт эмчилгээ хийх,  зохистой хооллолтын зөвлөгөө өгөх
  • 3 хүртэлх насны хүүхдэд үзлэг хийх, сувилгаа, асаргаа, чийрэгжүүлэлт, зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгөх

Гурав.  Хүүхэд хүлээн  авах  зарчим

Сувилалд хүүхэд хүлээн авахад дараах зарчмыг баримтална.

3.1. Байнгын сувилах тасаг хүлээн авах хэсгийг хариуцан ажиллана.

3.2. Яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд  үйлчлүүлэгч  аймаг, хот,  дүүргийн төрөх, амаржих газар, эрүүл мэндийн төв, өрхийн эмчид үзүүлж, сувилуулах шилжүүлэг, АМ13А маягт,  шаардлагатай шинжилгээг бүрдүүлсэн шинжилгээний хариу бичиг, эх хүүхдийн дэвтэр, хүүхдийн  эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хамт авчирсан байна.

3.3. Сувилалд өөрөө хандаж, ирсэн тохиолдолд тасгийн эрхлэгч үзэж, хэвтэх бичиг хийж өгч болно.

3.4. Эмч  ирсэн хүүхдэд үзлэг хийж,  өвчний түүхийг  нээж,  тасгийн эрхлэгч эмчид хүлээлгэн өгнө.

3.5. Ажлын бус, амралт, баярын өдрүүдэд 24 цагаар жижүүр эмч хүүхдийг үзэж, хэвтүүлэн сувилах шаардлагатай бол өвчний түүхийг нээж,  шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлнэ.

3.6 Хүүхдийг хүлээж авах:

Сувилуулах хүүхэд

Байгууллага

Эрх зүйн үндэслэл/АШМ
1)     Сувилуулах шаардлагатай бага жинтэй, дутуу төрсөн болон гүйцэд нярай 1.     ЭХЭМҮТөвийн

  • ЭБЭЭ-ийн Нярайн тасаг
  • ХЭ-ийн  Нярайн эмгэг судлалын тасаг

2.     Амаржих газруудаас

3.     Аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн нярайн тасгаас

ЭМС-ын  2008 оны 02 тоот тушаалын 4 дүгээр хавсралтын

Нярайн шилжүүлгийн  маягт

4.     ӨЭМТөвөөс АМ13А маягт /Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас/
5.     Өөрийн хүсэлтээр Тасгийн эрхлэгчийн хэвтэх бичиг
2)     Эрүүл гүйцэд нярай 1. Төрөх, амаржих газруудаас (төрийн болон хувийн хэвшлийн ЭМБ) Нярайн шилжүүлгийн  маягт
3.      Өөрийн хүсэлтээр Тасгийн эрхлэгчийн хэвтэх бичиг
3)     Хоол тэжээлийн хурц, архаг эмгэгтэй  3 хүртэлх насны хүүхэд:

• Жин урт/өндрийн үзүүлэлт

-3 аас доош

-3 ба -2 хооронд

• Жин насны үзүүлэлт

-3 аас доош

-3 ба -2 хооронд

• Өндөр насны үзүүлэлт

-3 аас доош,

-3 ба -2 хооронд

1. Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг,

2. Өрхийн эрүүл мэндийн төвөөс

3. Өөрийн хүсэлтээр

– АМ 13А маягтаар

-Тасгийн эрхлэгчийн хэвтэх бичиг

4)     Амьжиргааны түвшин доогуур орлоготой  өрхийн хүүхэд Аймаг, хот, дүүргээс Аймаг, хот, дүүргийн Засаг даргын захирамж
5)     Олдсон /хаягдсан/  хүүхэд Аймаг, хот, дүүргээс Аймаг, нийслэл, дүүргийн  Цагдаагийн хэлтсийн албан тоот
6)     Хорих ангид ял эдэлж, байгаа эхийн хүүхэд Шүүх байгууллагаас -Шүүх байгууллагын тогтоол

-ШШГЕГ-ын  хорих  407 дугаар ангийн даргын албан тоот

Дөрөв. Сувилах хоног/хугацаа

4.1. Дутуу болон бага жинтэй төрсөн нярай, ихэр хүүхдийг дутуугийн зэрэг, жингээс хамааран 1 сар хүртэл

4.2. Гүйцэд нярайг 10 хүртэл хоног

4.3. Эрүүл гүйцэд нярайг 5-7 хоног

4.4. АМ 13А маягтаар ирсэн хүүхдийг 14 хүртэл хоног

4.5. Амбулатор, өдрийн эмчилгээнд 10 хүртэл хоног

4.6. Захирамжаар хүлээн авсан тохиолдолд 1 сар хүртэл

4.7. Олдсон/хаягдсан хүүхдийг асран хамгаалагчийг олох эсвэл үрчлүүлэх, шилжүүлэх хүртэл хугацаагаар

Тав. Хүүхдийг хүлээн авахгүй заалт

Сувилалд дараах шалтгаанаар хүүхдийг хүлээн авахгүй.

5.1. 1300.0-аас бага жинтэй төрсөн нярай

5.2. Эрхтэн тогтолцооны хурц эмгэгтэй

5.3.  Халдварт өвчний сэжиг бүхий, эсвэл халдварт өвчтэй

Зургаа. Бүрдүүлэх шинжилгээ

6.1. Шинжилгээ нь сувилалд ирэхээс 5-7 хоногийн дотор хийгдсэн байна.

  • Биохими
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  • Цагаан хорхойн шинжилгээ

Долоо. Олдож ирсэн хүүхдийг хүлээн авах зарчим

7.1. Олдож ирсэн хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв(ЭХЭМҮТ)-ийн хүлээн авахын эмчийн үзлэг, цагдаагийн байгууллагын албан тоотыг үндэслэн хүлээн авна.

7.2. Сувиллын эмч хүргэж  ирсэн цагдаагийн ажилтнаар хүүхэд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хөтлүүлж авна.

7.3. “Хүүхэд хүлээж авсан тухай мэдүүлэг”-ийн  маягт хөтөлнө.

7.4. Хүлээн авсан эмч өвчний түүх нээж,  шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлнэ.

7.5. Журмын 7.2, 7.3 –д заасан бичиг баримтыг нийгмийн ажилтанд хүлээлгэн өгнө.

7.6. Дутуу болон гүйцэд нярай хүүхдийг түр сувилах тасгийн дутуу нярайн хэсэгт, бусад насны хүүхдийг байнгын сувилах тасгийн хүлээн авах хэсэгт хүлээн авна.

Найм. Сувилуулагчийг эмнэлэгт болон тасаг хооронд шилжүүлэх

Хүүхэд шилжүүлэх асуудлыг эмчлэгч эмч нь тасгийн эрхлэгч, Эмчилгээ эрхэлсэн орлогч захиралтай хамтарч шийднэ.

Хүүхдийг эмнэлэг болон тасаг хооронд шилжүүлэхдээ “Ýì÷ýýñ ýì÷èä” õ¿ëýýëãýí ºãºõ зарчмыг баримтална.

8.1. Эмнэлэгт шилжүүлэх заалт

8.1.1. Түр сувилах тасгийн нярайн хэсэг:

  • Дунд, хүнд хэлбэрийн тархины эмгэгшил
  • Нярайн цусархаг хам шинж
  • Амьсгал хямралын хам шинжийн дунд, хүнд хэлбэр
  • Шарлалт удаан үргэлжилсэн, халдварын шинжтэй
  • Нярайн гэдэсний үхжилт үрэвслийн 1Б буюу #
  • Шалтгаан тодорхойгүйгээр нярайн биеийн байдал муудах /жин нэмэгдэхгүй, хөхөндөө муу байх/
  • Арьсанд олон идээт, цэврүүтэй тууралт гарах
  • Татах
  • Эмчилгээнд үр дүнгүй биеийн байдал хэвэндээ буюу дордсон
  • Онош тодруулах зэрэг

Түр сувилах тасгийн сахиуртай хэсэг, Байнгын сувилах тасаг:

  • Эмчилгээнд үр дүнгүй биеийн байдал хэвэндээ буюу дордсон
  • Онош тодруулах
  • Халдварт өвчний сэжигтэй буюу шинж тэмдэг илэрсэн тохиолдолд

харъяаллын болон 3 дахь шатлалын эмнэлэгт шилжүүлнэ.

8.1.2. Эмчлэгч эмч хүүхдийн биеийн байдал, шилжүүлэх болсон тухай шаардлагатай мэдээллийг эцэг эх, асран  хамгаалагчид өгнө.

8.1.3. Тухайн эмнэлгийн тасгийн эрхлэгчид хүүхдийн биеийн байдал, оношийн талаар урьдчилан мэдээлнэ.

8.1.4. Ажлын цагаар эмчлэгч эмч сувиллын унаагаар,  ажлын бус цагаар /17.00-08.30/ хүүхдийг БГД-ийн хүүхдийн түргэн дуудаж, түргэний эмчид жижүүрийн эмч биечлэн хүлээлгэж өгнө. Асран хамгаалагчгүй хүүхдийг сувилагч эсвэл асрагчийн хамт шилжүүлнэ.

8.1.5. Хүүхдэд яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амин үзүүлэлт тогтворжсоны дараа эмнэлэгт шилжүүлэх  асуудлыг шийдвэрлэнэ.

8.2. Сувиллын тасаг хооронд шилжүүлэх

8.2.1. Тасгаас хүүхэд шилжүүлэх үед хүүхдэд ямар нэг халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй, эрхтэн тогтолцооны эмгэгийн хурц үе намдсаны дараа шилжүүлнэ.

8.2.2. Шилжүүлэх үед эмчийн үзлэг хийж, хийгдсэн оношилгоо,  эмчилгээний үр дүн, явц, цаашдын хяналт, авах арга хэмжээний талаар “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-т  тэмдэглэн тасгийн эмч, сувилагчид биечлэн хүлээлгэн өгнө.

8.2.3. Олдож ирсэн хүүхдийг төрөлжсөн мэргэжлийн /нүд, мэдрэл, зүрх, чих хамар хоолой, мэс заслын/ эмчийн үзлэг, оношилгоо шинжилгээнд /ЭХО,биохими, БЗДХ/ДОХ, ЦЕШ, ШЕШ/ хамруулсан байна.

Ес. Сувилуулагчийг сувиллаас гаргах

9.1. Сувиллаас гарах үед эмчийн үзлэг хийж, сувилгаа, эмчилгээний үр дүн, явц, цаашдын хяналт, авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгч “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-т  тэмдэглэнэ. Хүүхдийг гаргахдаа:

9.1.1. Түр сувилах тасгийн дутуу нярайн хэсгээс

  • Биеийн жин 2500.0-д хүрсэн биеийн байдал сайжирсан
  • Биеийн жин 2500.0-д хүрээгүй:
  • -Эцэг эх нь хүсэлт гаргасан
  • -Биеийн жин нь 5 өдөр дараалан тогтвортой нэмэгдсэн.
  • -Биеийн халуун 3-5 өдөр дараалан хэвийн хэмтэй.
  • -Нярайн дасан зохицох чадвар сайжирсан.
  • -Эх хүүхдээ асарч, сувилах итгэлтэй, чадвартай болсон

9.1.2. Гүйцэд нярайн хэсгээс

  • Нярай хөхөндөө сайн, биеийн жин сүүлийн 3 өдөр дараалан тогтвортой нэмэгдсэн.

9.1.3. Сахиуртай хэсгээс

  • Хүүхдийн биеийн байдал сайжирсан.
  • Эцэг эх, асран хамгаалагч нараас хүсэлт гаргасан үед тасгийн эрхлэгчийн зөвшөөрлөөр.

9.1.4. Байнгын сувилах, сэргээн засах амбулаторын тасгаас:

  • Эцэг эх нь олдож, асран хамгаалагч нь өөр дээрээ авах боломжтой болох нь холбогдох байгууллагаар тогтоогдсон тухай албан тоотыг үндэслэж хүүхдийг эцэг эхтэй нь уулзуулах буюу хүлээлгэн өгнө.
  • Бусад хүүхэд асрах төвд шилжүүлэх
  • Хүүхэд үрчлэгдэх тохиолдолд сувиллын захирлын тушаал, шийдвэр, зөвшөөрлөөр тус тус гаргана.

Cувилалд эмчилгээ, сувилгаа үзүүлэх өвчний жагсаалт 

Оношийн бүлэг Онош Оношийн код
Хоол тэжээлийн болон бодисын солилцооны эмгэг Хүнд тураал  Е43
Тураал хөнгөвтөр хэлбэр Е44.0
Тураал хөнгөн хэлбэр Е44.1
Уураг илчлэгийн дутлаас улбаалсан  саатал /Өсөлт хөгжлийн хоцрогдол/ Е64.0
Таргалалт /илчлэгийн илүүдлээс улбаалсан/ Е66.0
Сульдаа идэвхитэй Е55
Сульдаагийн уршиг /үлдэц/ Е64.3
Цус багадалт D50
Нярайн эмгэг Дутуу нярай Р07
Хүчилтөрөгч–цусан хангамж дутлын тархины эмгэгшлийн хөнгөн хэлбэр Р91

 

Ургийн тэжээлийн дутагдал ба өсөлт удаашрах P05
Нярайн шарлалт

–        Дутуу нярайд – билирубин 180 ммоль/л-ээс ихгүй байх

–        Гүйцэд нярайд билирубин 350 ммоль/л-ээс ихгүй байх

P59
Мэдрэлийн эмгэг Тархины бусад эмгэг G93
Хүүхдийн тархины саа G80
Булчингийн эмгэг G71.0
Хүзүүний булчингийн чангарал M43.6
Мөрний сүлжээний эмгэг G54.0

 

Сэтгэгдэл бичих