Эцэг эхэд зориулав.
Энэхүү цуврал мэдээлэлийг эцэг эх болон эмэгтэйчүүд, асран хамгаалагчдад эрүүл зөв зохистой хооллолтын талаар бид зөвлөгөө булангаараа дамжуулан хүргэж байна. /Зохистой хооллолт гарын авлага 2007 он /

0-5 сартай хүүхдийн хоол

Эхийн сүү хүүхдэд тохирсон хамгийн тэжээллэг хоол  Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллоно.

Хоолны зөвлөгөө:
1. Хүүхдийг төрөнгүүт нь эхийн хэвлий дээр тавьж цагийн дотор амлуул .
2. Хүүхдийг зв байрлалаар зөв амлуул
3. Хүүхдийг хүссэн үед нь өдөр шөнөгүй олон удаа хөхүүл.
4. Хүүхдийн өсөлт , хөгжилтөнд нь тогтмол хяналт тавь.

Эхийн сүү нь нялх хүүхдийн биед шаардлагатай уураг, өөх, тос, нүүрс , ус , амин дэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулсан байдаг бөгөөд юугаар ч орлуулашгүй амин хүчлээр баялаг.
Эхийн сүүнд агуулагдах “таурин” гэдэг амин хүчил нь хүүхдийн тархи мэдрэлийн хөгжилд онц чухал ач холбогдолтой.
Халдварын эсрэг бодис агуулсан тул суулгалт өвчин болон амьсгалын замын халдвараас сэргийлнэ.
Эхийн сүү нь орлуулагч бүтээгдхүүн, 6 сар хүрээгүй байхад нь нэмэгдэл хоол өгөх зэрэг нь хүүхдийн ходоод, гэдэсний үйл ажиллагааг хямрааж хоол боловсруулах замын өвчинд өртөмтгий болгодог. Мөн эхийн сүүнээс өөр хоол өгөх нь эхийн сүүний ялгаралтыг багасгадаг.
Хүүхдийг төрөнгүүт нь эхийн хэвлий дээр нүцгэн биеэр нь тавьж нэг цагийн дотор амлуул.
Төрөнгүүт ангир уургийг нь амлуулна. Ангир уураг маш өтгөн, шаргал өнгөтэй , хэмжээний хувьд маш бага ялгардаг.
Төрсний дараа эхний 24 цагт 24-30 мл хэмжээтэй гарах боловч энэ нь хүүхдийн хамгийн үнэт хоол тэжээл болж чаддаг.
Хүүхдэд төрснийх нь дараа ямар нэгэн шингэн ,цай, чихэртэй ус ч болохгүй.
Яагаад нэг цагийн дотор амлуулах ёстой вэ?

• Энэ үед хөхний толгой их мэдрэмтгий байдаг, хөхнөөс өвчнөөс сэргийлнэ.
• Хөхний суваг болон толгой дахь сүү гарах нүхний бөглөрөлтийг эрт гаргана.
• Энэ үед хүүхэд харьцангуй сэргэлэн байдаг.
• Зунгаг эрт гарна.
• Эхэс хурдан ховхорч эхийн цус алдалтаас сэргийлнэ.
• Эх үрийн холбоо эрт бэхжинэ.
2. Хүүхдийг зөв байрлуулж , зөв амлуул.
Хүүхдийг зөв тэвэрч зөв хөхүүлснээр хүүхэд сүүгээ хангалттай хөхөж чадна.
Ээж хүүхдээ зөв хөхөж байгааг яаж мэдэх вэ?
• Хүүхдийн аманд хөхний толгой болон нөсөө бүрэн орж , гүйцэд үмхэгдсэн , хацар хонхойхгүй байна.
• Хүүхэд тайван , нэг хэвийн , удаан хөхнө.
• Хөхөх үед хэл нь хөхөө тойрон бүрээ харагдаж байх ёстой.
• Хүүхдийн хөхөө хөхөж байгаа чимээ гарахгүй,харин сүүгээ залгиж буй чимээ гарна.

huh1Хүүхэд хөхүүлэх зөв байрлал
Ээж өөртөө аль эвтэй байдлаар /зогсоо, суугаа, хэвтээ/ хөхүүлнэ.
Ээж хэт бөхийвөл амархан ядрах тул хүүхдийн дор дэр тавьж өндөрлөж өгнө.
Хүүхдийн бие эхийн биед сайн хүрэлцэнэ.
Хүүхдийг эхийн бие , хөх рүү харуулж тэврэнэ.
Хүүхдийн толгой , бие тэгш байна.
Хүүхдийн эрүү, хамрын үзүүр нь эхийн хөхөнд хүрч байна.

Сэтгэгдэл бичих