Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 46 баг, суурин 35 цэгт 90 багийн 339 эмч, ажилтан ажиллаж, 5,428 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.