Бүгд Найрамдах Чех улсын “TSE” компаниас Хүүхдийн төв сувиллын нярайн тасагт хандивласан инкубаторыг 2017 оны 02 сарын 27 ны өдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд асан Д.Зүмбэрэллхам, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клечка, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын Монголын төлөөлөгч Б.Мянганбаяр, Чех улсын “TSE” компаний төлөөлөгч Д.Мөнхзул, Монбио фарм ХХК-ны Э. Дэлгэрмаа нар оролцлоо.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид Хүүхдийн төв сувилалд утлагын аппарат, сахар хэмжигчийг хандивлаж асран хамгаалагчгүй 5 хүүхдийг бичиг баримтжуулан төрсний гэрчилгээг нь гардуулж өглөө.

     

  • Бидэнтэй харилцах

    Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байранд
    •   Утас: +976-360735

        И-мэйл: info@pnc.mn
  • Бидэнтэй нэгдэх

    Манай олон нийтийн сүлжээ.