БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13:40 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 2012 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.1. Гараа тогтмол савандаж угаах2. […]

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбогдууланОлон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу зохион байгуулсан ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны хурлаас гаргасан мэдэгдлийн албан бус орчуулгыг хүргүүлж байна.

Улсын хэмжээнд ТТӨ, томуугийн В вирүсээр үүсгэгдсэн өвчлөл нэмэгдэж, бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байна.☝Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлээрэй!

Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний байгууллага юм. Энэхүү сувиллыг олон хүмүүс “3 ихрийн сувиал” гэдэг нэрээр нь мэддэг билээ. Хүүхэд бүр хайр халамжид өсөх ёстой хэдий ч зарим нь өнөөгийн нийгэмд амьд явах эрхээ […]

2016 онд Амбулатори, гүйцэт нярайн хэсгийг шинээр нээж сувиллын үйл ажиллагааг өргөжүүллээ. /өмнө/    2017 онд Хөгжлийн бэрхшээлтэй, хүнд хэлбэрийн тураалтай хүүхдүүдэд “Хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж F75, F100 сүүгээр жингийн алдагдалыг нөхөх, хооллолтын бэрхшээлтэй хүүхдийг зөв хооллох аргыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. 2018 онд Хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүй, бие бялдарын хөгжлийг дэмжих “HAPPY READING” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүүхэд бүрийг ном, тоглоом, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан хөгжүүлж сургуулийн өмнөх боловсрол олгох, нийгмийн харилцаанд […]

“ШИНЭ САНАА-ШИНЭЛЭГ БҮТЭЭЛ 2019” арга хэмжээний илтгэлийн төрөлд нярайн тасгийн сувилагч Я.Булганчимэг ТЭРГҮҮН байр, Сувиллын тасгийн ахлах сувилагч Ц.Содбилэг ДЭД байр эзлэв. Нийт илтгэл хэлэлцүүлсэн ажилчдаа баяр хүргэж ажилд нь амжилт хүсье.