“ШИНЭ САНАА-ШИНЭЛЭГ БҮТЭЭЛ 2019” арга хэмжээний илтгэлийн төрөлд нярайн тасгийн сувилагч Я.Булганчимэг ТЭРГҮҮН байр, Сувиллын тасгийн ахлах сувилагч Ц.Содбилэг ДЭД байр эзлэв. Нийт илтгэл хэлэлцүүлсэн ажилчдаа баяр хүргэж ажилд нь амжилт хүсье.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх заалт, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн 4,5-р зорилтыг хэрэгжүүлж, сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг 90 хувьд хүргэх, нас баралтыг 2015 оны үзүүлэлтээс 30 хувиар бууруулахаар Эрүүл мэндийн салбар зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хангахад хүүхдийн сүрьеэг эрт илрүүлэх, ялган таних, оношлох үүднээс хүүхдийн эмч нарыг тусгайлан чадваржуулах, мэдлэг […]

ЭМЯ, АТГ-аас хамтарч олон нийтэд чиглэсэн “Инээмсэглэл бидэнд урам” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр Хүүхдийн төв сувиллын хамт олон нэгдэж байна.

Эрүүл мэндийн яам, Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төв, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоотой хамтран 2019 оны 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулсан  “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ- 2019” үзэсгэлэнд Хүүхдийн төв сувилал хүүхэд болон нярай, сэргээн засах эмчийн үзлэг хийж, хоол зүйч эмч “Бага насны хүүхдийн  зөв зохистой хооллолт сэдвээр зөвлөгөө өгч, бие бялдрын хэмжилт хийж амжилттай оролцлоо.

Хүүхдийн төв сувиллын  “Эмнэлгийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ны хүрээнд ажлын байран дахь зөв зохистой хооллолт сэдвээр сургалт “Нийгмийн эрүүл мэндийн боловсролын хүрээлэн”-тэй хамтран зохион байгууллаа. Мөн “Ажлын байран дахь инээмсэглэл, эерэг хандлага” сэдэвт өдрийн цайтай чөлөөт ярилцлагатай сургалт

“ӨГӨӨМӨР ӨДӨР” үйл ажиллагааг 2019 оны 8 сарын 9 нд амжилттай зохион байгуулав. Тус өдөр өөрт хэрэглэгдэхгүй бусдад хэрэглэх боломжтой болон өөрсдийн гараар хийж бүтээсэн зүйлсийг нэгэндээ бэлэглэх болон худалдаж, өөрсдийн тарьж ургуулсан хүнсний шинэ ногоогоор коктейль хийж ажилчдын дунд амталгаа явуулав.