“ӨГӨӨМӨР ӨДӨР” үйл ажиллагааг 2019 оны 8 сарын 9 нд амжилттай зохион байгуулав. Тус өдөр өөрт хэрэглэгдэхгүй бусдад хэрэглэх боломжтой болон өөрсдийн гараар хийж бүтээсэн зүйлсийг нэгэндээ бэлэглэх болон худалдаж, өөрсдийн тарьж ургуулсан хүнсний шинэ ногоогоор коктейль хийж ажилчдын дунд амталгаа явуулав.

Хүүхдийн төв сувиллаас Америк улсад үрчлэгдсэн 5 хүүхэд эцэг эхийнхээ хамт Эх орондоо ирж сувилагдаж, амьдарч байсан сувиллын үйл ажиллагаатай танилцав. Эдгээр 5 хүүхэд амьдарч байсан ангидаа орж одоо сувилагдаж байгаа бяцхан хүүхдүүдтэй тоглож асарч сувилж байсан ажилтнуудтай уулзан инээд хөөрөөр дүүрэн байлаа.

👍👍👍👍 #Эерэг_Хандлага Яг одоо надад байгаа зүйлсээс илүү зүйлстэй болох боломжтой. Учир нь би илүү хөгжих учраас. Г. Наранбаатар

ОУ-ын сувилагчдын өдрийг угтан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран “Нийгмийн эрүүл мэндэд сувилагчийн оролцоо” сэдэвт Эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд Хүүхдийн төв сувиллын “Ахлах насны хүүхдүүдэд хийгдсэн усан чийрэгжүүлэлтийн үр дүн” сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүлж шилдэг 25 илтгэлийн нэгээр шалгарсан. Арга хэмжээ 2 үе шаттайгаар явагдаж шилдэг 25 илтгэл шалгарч “Нийгмийн эрүүл мэндэд сувилагчийн оролцоо” илтгэлийн хураангуй […]

УХТЭ-ийн БДШБС-ийн тасгийн Диабетийн төвөөс , үзлэгийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Хүүхдийн төв сувилалын үйлчлүүлэгчид болон ажилчдад зохион байгууллаа. Сургалтын үеэр тус эмнэлгийн БДШБС-ын тасгийн их эмч Б.Банзрагч “Таргалалт, түүнээс урьдчилан сэргийлэх тухай”, Поликлиникийн тасгийн их эмч Б.Эрдэнэбилэг “Зонхилон тохиолдох арьсны эмгэгийн тухай” тус тус мэдээлэл хүргэж, 25 том хүн, 16 хүүхдэд үзлэг хийж, цусанд сахар үзэж, зөвлөгөө өглөө.

Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэг: Манай сувилалд 36 хүүхэд өсч боожиж байна.

  • Бидэнтэй харилцах

    Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байранд
    •   Утас: +976-360735

        И-мэйл: info@pnc.mn
  • Бидэнтэй нэгдэх

    Манай олон нийтийн сүлжээ.